МУГТ Б.Гангаамаа ирэх бямба гарагт эх орондоо бууна

2016 оны 1 сарын 20

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа-д Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулжээ.

Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулж байсан анхны Монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа өнөөдөр буюу энэ сарын 16-нд Аконкагуа /6962/ уулын оргилд амжилттай хийсэн баяртай мэдээг дуулгалаа. Түүний багийн хамтран авирагч Хонконгийн эмэгтэй уулчин Уян Чоу 5500 метрт гараад авиралтаа зогсоожээ.

Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргилд Аконкагуа ууланд авирахаар 2015 оны 12 дугаар сарын 19-д эх орноосоо мордсон юм. Тэрбээр, дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг болох Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа-д энэ удаа амжилттай авиралт хийснээр бас нэгэн амжилтын эзэн болов. Б.Гангаамаа өмнө нь 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан энэ ууланд авирсан ч оргилд хүрэлгүй буцсан юм.

Гавьяат тамирчин Б.Гангаамаа энэ сарын 23-ны өдөр эх орондоо ирнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27950
0 эможи
keyboard_arrow_up