Футзалын өсвөрийн УАШТ боллоо

2016 оны 1 сарын 18

Футзалын өсвөрийн УАШТ хоёр насны ангилалд нийт 59 багийн 700 гаруй тамирчдын дунд 12 хоног үргэлжлэн ийнхүү өнөөдөр тэмцээний медалийн эздээ тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд хөдөө, орон нутгаас нийт нас насны ангилалд есөн баг оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй сонирхолтой болгож өглөө.

Ийнхүү тэмцээний 13 хүртэлх насны ангилалд аваргын алтан медалийн төлөө “Хараацай” болон “Хан-Уул” дүүргийн багууд өрсөлдөж 4-1 харьцаатай “Хараацай” клүб ялалт байгуулан улсын аваргаар тодорлоо.
 
Ингээд тэмцээний хаалтын үйл ажиллагаа эхлэж нас насны ангилалд шилдгүүдийг тодрууллаа.
 
11 хүртэлх насны шилдгүүд:
Г.Цогбаяр – шилдэг хаалгач / Чингэлтэй дүүрэг /
Б.Хүслэн – шилдэг тэгш тоглогч / Эрхэс /
Х.Чингүн – шилдэг мэргэн бууч / Сэлэнэгэпресс /

13 хүртэлх насны шилдгүүд:
Баяржавхлан - шилдэг хаалгач / Хан-Уул дүүрэг /
Буяннэмэх – шилдэг тэгш тоглогч / Хараацай /
Дамдинсүрэн – шилдэг мэргэн бууч 28 гоол / ДМЮ /

Ийнхүү шилдгүүдийг шалгаруулсаны дараагаар медаль хүртсэн багуудад шагналыг гардууллаа. Шагналыг мөн МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүд болон МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал нар гардууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27931
0 эможи
keyboard_arrow_up