Өнөөдөр хүчит бөхийн барилдаантай

2016 оны 1 сарын 13

Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Энэ нь 2016 оны анхны барилдаан гэдгээрээ ихээхэн онцлогтой юм.

Сонирхуулахад Үндсэн хуулийн өдөрт зориулсан спортын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Тодруулбал амралтын өдрүүдэд сонирхогчдын шатрын УАШТ Төрийн ордонд дөрөв дэх удаагаа болоход 95 эрэгтэй шатарчнаас нийслэлийн оролцогч Б.Цэцэнбаатар, 34 эмэгтэй шатарчнаас Хан-Уул дүүргийн оролцогч Ж.Даваасүрэн нар түрүүлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27721
0 эможи
keyboard_arrow_up