Д.Номин-Эрдэнэ дэлхийн шилдгүүдийн жагсаалтад III бичигдлээ

2016 оны 1 сарын 06

Олон улсын шатрын холбооны 2016 оны эхний сарын рейтингийн жагсаалт гарлаа.

Шилдэг 10 шатарчны дунджаар байр эзлүүлэхэд манай улс 172 улсаас 57 дугаар байрт жагсчээ.

Монголын шатарчдын рейтингийн жагсаалтыг "Шунхлай" группийн шатарчин, их мастер Б.Гүндаваа 2507 оноогоор тэргүүлж байгаа бол, олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ 2468 оноогоор хоёрдугаарт бичигджээ.

16 настай Д.Номин-Эрдэнэ дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдын ангилалд 2468 оноогоор 28 дугаарт, охидын ангилалд 2468 оноогоор гуравт бичигдэж байна.

Б.Мөнгөнтуул мастер 2444 оноогоор 42 дугаарт бичигджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27472
0 эможи
keyboard_arrow_up