Тамирчдыг албан ёсны гадаад хэлний сургалтад хамруулна
2016 оны 1 сарын 06

Биеийн тамир спортын хөгжлийн төв “Talk Talk English” гадаад хэлний сургалтын төвтэй хамтран ажиллахаар боллоо. Манай үндэсний шигшээ багийнхныг олон улсын тэмцээн уралдаан оролцоход холбогдох газрууд байр, хоол, хувцас болон зардалд нь анхаарал хандуулж ирсэн. Үүнээс гадна тамирчид дасгалжуулагчдын мэдлэг, боловсролд чиглэсэн хөрөнгө оруулалт хийснээр тамирчдын амжилт гаргах нэг үндэс болно гэдгийг албаны хүн хэллээ.
Биеийн тамир спортын хөгжлийн төвийн дарга Бат-Эрдэнэ ярилаа. Олон улсын зэрэглэл өндөр болон олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдыг “Talk Talk English” төвд 80-100 хувийн хөнгөлөлттэй сургахаар болсныг тэрээр мөн нэмж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









27465
0 эможи