Л.Одгэрэл Монголын хүндийг өргөлтийн анхны эмэгтэй шүүгч боллоо

2015 оны 12 сарын 28

Монголын хүндийг өргөлтийн холбооны шүүгч Л.Одгэрэл олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч болжээ. Тэрбээр өнгөрсөн сард АНУ-д болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр олон улсын шүүгчийн зэрэг ахиулах шалгалт өгснөөр ийнхүү зэрэг дэвшив.

Энэ ажлыг хүлээж авснаар олон улсын хүндийг өргөлтийн бүх тэмцээн болон олимпийн наадамд шүүгчээр ажиллах эрхтэй боллоо. Л.Одгэрэл Монголын хүндийг өргөлтийн холбооны анхны эмэгтэй нэгдүгээр зэргийн шүүгч төдийгүй эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан гээд олон анхдагчын нэг юм. Тэрбээр өдгөө Сүхбаатар аймгийн БТСГ-т мэргэжилтэнээр ажиллаж байгаа бөгөөд зүүн бүсэд хүндийг өргөлтийн спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байна. Энэхүү спортыг орон нутагт хөгжүүлэхэд анхааран ажиллаж буй эмэгтэй шүүгч, дасгалжуулагч болж байгаа нь мөн л анхдагч аж.

Сонирхуулахад АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийг ДАШТ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-29-нд болоход манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон. Тэднээс түүний шавь М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд VIII байрт орсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27274
0 эможи
keyboard_arrow_up