МОНГОЛЧУУД "KOBE BRYANT"-ИЙН ТУХАЙ ХАМГИЙН ИХ ХАЙЖЭЭ
2015 оны 12 сарын 24
Дэлхийн хамгийн их хандалттай "Google" хайлтын системээр хамгийн их хайгдсан хүнээр Лионель Месси тодорчээ. Түүний араас Ким Кардашиан бичигдээд байна.
Цахим хайлтын системээр хамгийн их хайгдсан дараагийн эрхэм бол Криштиану Роналду юм. Хөлбөмбөгийн бас нэгэн од, "Реал Мадрид" багийн тоглогч Криштиану Роналду Лионель Мессигийн гол өрсөлдөгчөөр нэрлэгддэг юм.
Түүний араас дуучин Ники Минаж болон, Рианна нар бичигдээд байна. Мөн "Google" -ээс хайсан урлаг спортын одуудын хайлтыг бүсчлэлээр нь хувааж үзэхэд Монголчууд NBA -ийн түүхэн тоглогч Коби Брайнтийг "Google" -ээс хамгийн их хайсан нь судалгаагаар гарчээ .

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









27223
0 эможи