Үндэсний супер лигт шинэ багууд оролцоно

2014 оны 5 сарын 08

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тэмцээнд шинээр гурван баг нэмэгдэж ур чадвараа сорих юм байна.

Уг тэмцээний журмын дагуу багууд дараа улирлын лигт оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлэх ёстой аж. Энэ дагуу Үндэсний супер лигийн журмыг даган мөрдөх, хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тухайлбал, ирэх улирлын лигийн аварга шалгаруулах тэмцээнд Спрайт супер лигт амжилттай оролцон Зүүн бүсийн аваргаар тодорсон Доржпүрэв эзэнтэй Төв аймгийн “Төв Ургац” баг дэвшин тоглох эрх авсан. Мөн баруун бүсийн Аваргын төлөө өрсөлдөж байгаа “Капитал банк” баг болон “Хасу Мегаватт” багуудын хожсон баг нь Үндэсний супер лигт тоглох эрхтэй болох юм. Үүнээс гадна Дээд лигийн гурван удаагийн аварга “Лидер” баг Үндэсний супер лигт эргэн ирэхээр болсон аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2715
0 эможи
keyboard_arrow_up