ГАНДБОЛЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 2015 оны Гандболын тэмцээн Улаанбаатар хотноо Спортын төв ордны А заал болон МУБИС-ийн спорт зааланд энэ сарын 18-19 нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 9 байгууллагын эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн 250 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин аваргуудаа тодрууллаа.
Эмэгтэйчүүдээс:
1-р байр: А.Золбоо дасгалжуулагчтай Б.Нандинцэцэг ахлагчтай Андууд баг
2-р байр С.Нямдорж дасгалжуулагчтай Д.Тэргэл ахлагчтай МУБИС-ийн баг
3-р байр: Г.Амарсанаа дасгалжуулагчтай Г.Халиун ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг
Эрэгтэйчүүдээс:
1-р байр: Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай А.Золбоо ахлагчтай Андууд баг
2-р байр:С.Нямдорж дасгалжуулагчтай Б.Насандэлгэр ахлагчтай МУБИС-ийн баг
3-р байр: Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Д.Эрдэнэ-Очир ахлагчтай ХААИС-ийн багууд эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.Монголын Гандболын холбоо шилдэг тоглогчидоо шалгаруулж тусгай шагналаар шагнасан юм.
Шилдэг хаалгачаар:
1. С.Оюунтуяа эм Мон-Алтиус БТДС
2. Б.Очирсүх эр Андууд баг
Шилдэг довтлогчоор:
1. Ө.Алтанцэцэг эм МУБИС
2. Г.Бэлгүтэй эр МУБИС
Шилдэг уран тоглогчоор:
1. Д.Баянжаргал эм ҮБТДС
2. Э.Ууган-Эрдэнэ эр Андууд
Байгууллагын нэгдсэн дүнгээр
1-р байрт Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай Андууд баг 2 оноогоор
2-р байрт С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг 4 оноогоор
3-р байрт Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг 8 оноогоор эхний байруудад шалгарч алт,мөнгө,хүрэл медаль,цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.









