Н.ТҮВШИНБАЯР “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНИЙГ ГЭМТЛИЙН УЛМААС ОРХИЖЭЭ

Япон улсын нийслэл Токио хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд “Их Дуулга" тэмцээний сүүлийн барилдаанууд болж өнгөрсөн. Тэмцээний сүүлийн өдөр Олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогт Тажикстаны жүдочинг ялан, 3-р тойрогтоо Дэлхийн аварга Чехын Лукас Крпалекыг нэмэлт цагт юүко үнэлгээ аван ялалт байгуулсан.
Ингэснээр тэрээр хэсгийн аваргын төлөө Солонгосын Чо Гу Хамтай барилдаж, ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон. Дагах барилдаанд хэдхэн хоногийн өмнө Чиндао Гранприд ялж байсан Казакстаны Максим Раковтай барилдах байсан боловч бэртлийн улмаас дэвжээн дээр гарж барилдсангүй.
“Их Дуулга" тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн юм.









