“Сочи”-гийн анхны алтыг Бьорндален хүртэв

2014 оны 2 сарын 07

ОХУ-ын Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд XXII дахь удаагийн өвлийн олимп хэдхэн цагийн дараа нээлтээ хийх гэж байна. Олимпийн нээлтийн ажиллагаанаас өмнө зарим төрлийн аваргууд тодорч эхэлжээ. Өчигдөр орон нутгийн цагаар 17.20 цагт хоёр төрөлт буюу Биатлоны аварга тодорч, “Сочи”-гийн өвлийн олимпийн анхны алтан медалтан тодорсон хэмээн “www.sochi2014.com” мэдээллээ.

 

Норвеги улсын алдарт тамирчин 40 настай Бьорндален дэлхийн шилдгүүдийг ардаа хийж аваргын алтан медаль хүртсэн байна. Тэрбээр биатлоны спортын амьд домог бөгөөд 1994 оны “Лиллехаммер”-ын олимпиос эхлээд 2010 оны “Ванкувер”-ын өвлийн олимп хүртэл 6 алт, 4 мөнгө, 1 хүрэл медал хүртэж байжээ. Мөн Дэлхийн аваргын 14 алт, 11 мөнгө, 9 хүрэл медалтай.
2011 онд Норвеги улсын засгийн газар Уле Айнар Бьорндалены спортын түүхэнд оруулсан гавьяаг нь өндрөөр үнэлж, тус улсын Олимпийн хорооны өмнөх талбайд хоёр метрийн өндөртэй хүрэл хөшөөг сүндэрлүүлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
268
0 эможи
keyboard_arrow_up