Коби Брайнт зодог тайлахаа мэдэгдлээ

2015 оны 11 сарын 30

Лос Анжелес Лэйкерс багийн супер од Коби Брайнт ҮСХ - ны 2015 - 2016 оны улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдлээ.

Тэрээр зодог тайлах мэдэгдлээ "Сагсанбөмбөг танаа" хэмээх шүлгээр илэрхийлсэн байна. Түүний хэсгээс хүргэвэл:  "Та 6 настай бяцхан хүүд Лэйкерст тоглох мөрөөдлийг нь өгсөн, би үүнд тань үргэлж талархах болно. Гэхдээ үүнээс илүү удаан хугацаагаар таньтай хамт байж чадахгүй нь харамсалтай. Энэ улирал миний хувьд надад үлдсэн бүхнээ харуулах сүүлчийн улирал байх болно. Зүрх минь хүчтэй цохилтыг мэдэрч, оюун санаа минь хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж чадах хэдий ч бие минь цаашид үргэлжлүүлж чадахгүй, цаг нь болсон гэдгийг хэлж байна."

Коби Брайнт Лэйкер байх хугацаандаа  17 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож, 1 удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчийг хүртэж, 2 удаа Олимпийн алтан медал, 5 удаа ҮСХ - ны аваргын бөгжийг хүртсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26689
0 эможи
keyboard_arrow_up