“Эрчим” баг аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо
2014 оны 5 сарын 07

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээний “С” хэсгийн тоглолт манай улсад энэ сарын 1-5-ны хооронд болж өндөрлөсөн юм. С хэсгийн тоглолтонд Монгол, Непал, Камбож гэсэн гурван багийн тоглолт явагдсан билээ. Манай улсын “Эрчим” баг эхний тоглолтоо Камбожийн багтай хийж 3-1-ээр ялсан юм. Харин Непалийн багтай хийсэн тоглолт аль аль нь ямар ч гоолгүй, тэнцсэнээр өндөрлөлөө. Тийнхүү манай улсын “Эрчим баг” гоолийн зөрүүгээр “С” хэсгийн хоёрдугаар байранд шалгарч ирэх есдүгээр сард аваргын цомын төлөө өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









2661
0 эможи