Испанийн шигшээ "Евро-2016"-гийн өмсгөлөө танилцуулжээ

2015 оны 11 сарын 13

Испанийн нийслэл Мадрид хотноо "Евро-2016" хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд өмсөх шинэ өмсгөлөө Испанийн шигшээ баг олон нийтэд танилцууллаа. Шинэ өмсгөл танилцуулах ёслолд Реал Мадрид багийн хамгаалагч Серхио Ромасоос бусад бүхий л шилдгүүд хүрэлцэн ирсэн байна.

Ялагдашгүй "Армада"-чууд ирэх жил явагдах Европын аварга шалгаруулах тэмцээний сорилгод С хэсэгт өрсөлдөж, 27 оноотойгоор тэргүүлсэн юм. Өмнө нь Европын аваргад 9 удаа оролцож, 3 удаа буюу 1964, 2008, 2012 онд түрүүлж байлаа. Тэгвэл Испанийн шигшээ Францад болох Европын аваргад 10 дахь удаагаа оролцохоор болоод байгаа юм. Испанийн шигшээ баг энэ баасан гарагт Английн шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг хийнэ.

Мөн тивийн аваргад энэ улсаас таван баг оролцохоор сорилт даваад байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26378
0 эможи
keyboard_arrow_up