Монголын эмэгтэй теннисчид чансаагаа ахиулжээ
Ширээний теннисний багийн ДАШТ дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5-ны хооронд Японы Токио хотноо боллоо. Энэ удаагийн ДАШТ-д эрэгтэй 114, эмэгтэй 95 улсын баг оролцлоо. Энэ төрлөөр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын тамирчид эрэгтэй эмэгтэй төрөлд тэргүүлжээ. Эрэгтэйтэйчүүдийн төрөлд 114 орон өрсөлдсөнөөс БНХАУ-ын тамирчид тэргүүлж, Герман улсын баг удаалсан байна. Хүрэл медалийг Тайвань, Японы баг хүртжээ. Эмэгтэй төрөлд 95 орон оролцсоноос алтан медалийг БНХАУ, мөнгөн медалийг Япон, хүрэл медалийг Сингапур, Хонгконгын баг хүртжээ. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ удаа 57 дугаар байранд оржээ. Монгол Улсын долоон удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг ахлагчтай эмэгтэй баг энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглож, өмнөх чансаагаа 14 байраар ахиуллаа.