Монголын 11 бөх топ 20-д

2015 оны 10 сарын 09

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо буюу UWW-ээс тамирчдын чансааг шинэчлэн гаргалаа. ДАШТ-д манай бөхчүүд амжилттай барилдсаны ачаар чансаанд эзлэх байраа үлэмж ахиулсан байна.

 

Тодруулбал, Монголын 11 хүчтэн дэлхийн чансааны эхний 20-д эрэмбэлэгджээ. Манай бөхчүүдээс энэ жилийн дэлхийн дэд аварга С.Цэрэнчимэд, жиндээ тавд бичигдэн олимпийн эрхээ авсан О.Насанбурмаа нар хамгийн өндөр буюу дөрөвт бичигдсэн байна. Харин энэ жил тивийн аварга болж, дэлхийгээс хүрэлтэй ирсэн Э.Бэхбаяр тавдугаар байр руу дэвшлээ.

Тамирчдын энэхүү чансаа олимп, ДАШТ-ий сугалаанд чухал нөлөөтэй байдаг. Хэрэв жиндээ дээгүүр бичигдсэн бол хэсэг ахалж, харьцангуй гайгүй өрсөлдөгчтэй таарах боломж бүрддэг юм. чансааны эхний 20-д Монголоос ямар бөхчүүд багтсаныг сонирхуулъя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25661
0 эможи
keyboard_arrow_up