Дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодог тайлах шийдвэр гаргажээ

2015 оны 9 сарын 24

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар их спортоос зодог тайлах шийдвэр гаргажээ. Түүний хувьд тамирчны карьертаа цэг тавьж, дасгалжуулагчийн хувиар жүдогийн татами дээр үлдэх хүндхэн шийдвэрийг гаргаад байна.

Х.Цагаанбаатар гавьяат цаашид бусад багш нарын хамт жүдо бөхийн шигшээ багийнхаа бэлтгэл, сургуулилтыг удирдан, ажиллах аж.

Тэрбээр энэ талаар "Шийдвэрээ нэгэнт гаргасан. Бүр тодруулбал, энэ жилий Дэлхийн аваргын дараа холбооны удирдлагууддаа зодог тайлах тухайгаа хэлсэн. Өөрөө тамирчны хувиар карьераа өндөрлүүлж байгаа ч жүдо бөхийн шигшээ багийн хамт олонтойгоо ажиллаж, дэлхийн бөхчүүд бэлтгэхийн төлөө хичээх болно" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25424
0 эможи
keyboard_arrow_up