Монголын сагсчдыг Дэлхийн аваргад урьжээ

2015 оны 9 сарын 23

Ази тивийн оюутны 3х3  сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн  БНХАУ Шиняан хотноо болсон билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 4 баг оролцож, эрэгтэй I шигшээ баг мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл уг тэмцээний шигшээд шалгарсан БНХАУ болон Монгол Улсын шигшээ багыг 2016 оны 10 дугаар сард урд хөршид болох 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг ирүүлжээ. Ингэснээр Монголын сагсан бөмбөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохоор болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25387
0 эможи
keyboard_arrow_up