БАЯРТ МЭДЭЭ:С.Батцэцэг өрсөлдөгчөө цэвэр ялж алтан медаль хүртлээ

2015 оны 9 сарын 11

   Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо амжилттай үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цаг эхэлсэн. Энэ өдөр манай бөхчүүдэээс эрэгтэйчүүдийн 65 кг, эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг-ын жинд нийт таван бөх барилдсан. Тэднээс гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медалийн төлөө барилдахаар үлдээд байсан юм. Тэрбээр Унгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө Японы Рисако Кавайтай барилдахаар шалгараад байсан ч өрсөлдөгчөө цэвэр ялж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг хүртэж "Хошой" алтан медалийн эзэн боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25070
0 эможи
keyboard_arrow_up