Ховдын тамирчид ДАШТ-ээс алт,мөнгөн медальтай ирлээ

2015 оны 9 сарын 08

Ховд аймгийн Ич монгол клубын тамирчин Н.Сайханжаргал Болгар улсад зохиогдсон Таеквондагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд/ДАШТ-д/ амжилттай оролцож менген медал хүртжээ.

Болгар улсад болсон Таеквандогийн ДАШТ-д нийт 81 орны тамирчид оролцсоноос Монголоос 18 тамирчин оролцож, эрэгтэй баг мөнгө,эмэгтэй баг алтан медаль хүртжээ. Харин Ховд аймгаас гурван тамирчин оролцож  Ич монгол клубын тамирчин Н.Сайханжаргалын шавь Т.Ариунзаяа алтан медаль хүртсэн сайхан амжилт гаргаад эх орондоо иржээ.

Н.Сайханжаргалын хувьд анх удаа ДАШТ-д оролцож байгаа бол түүний шавь эмэгтэй Т.Ариунзаяа 2008 онд Буриадын Олон улсын таеквондогийн тэмцээнээс алтан медальтай ирж байсан туршлагатай тамирчин юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24975
1 эможи
keyboard_arrow_up