Д.Отгондалай хүрлийн төлөө тоглоно

2015 оны 9 сарын 02

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Энэ өдөр манай тамирчдаас 60 кг-д Д.Отгондалай эзэн орны тамирчин Л.Пачанятай хүрэл медалийн төлөө тоглоно. Азийн наадмын аварга Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, удаах тулаанд Индонезийн Ф.Папендангийг 3:0-ээр итгэл төгс ялж, шөвгийн наймд үлдсэн. Тэрбээр өнөөдөр Тайландын тамирчинтай медалийн төлөө тулалдах гэж байна.

Өчигдөр манай боксдоос 49 кг-д Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх тулаанд БНАСАУ-ын тамирчинг хожиж, мөнгөн мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарсан. Харин 56 кг-д Э.Идэрхүү ДАШТ-ийн хүрэл медальт Казахстаны К.Ералиевтай медалийн төлөө тоглосон ч хожигдсон юм.

Тайландыг зорьсон манай тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60 кг-д Азийн наадмын аваргаД.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдсэн. Тэднээс Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангаж, Э.Идэрхүү ялагдсан бол Д.Отгондалай, Б.Түвшинбат нар медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийхээр үлдлээ.

Манай бусад боксчин А.Нурлан(52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр(75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр(91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Азийн аваргын тэмцээн Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлж байгаа бөгөөд тоглолтыг www.asianboxing.org-с шууд үзээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24802
0 эможи
keyboard_arrow_up