Олон улсын хүүхдийн наадмаас алтан медаль хүртлээ

2015 оны 8 сарын 28

     ОХУ-ын Буриад улсын Кабаны районы Байгаль нуурын эрэг, “Энхалук” зусланд олон улсын хүүхдийн VI их наадам болж байна. Наадмын чөлөөт бөхийн тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ-ын тамирчид өрсөлдөж 44кг жинд Архангай аймгийн бөх Ширбазарын Шүрэнцэцэг алт, хөвгүүдийн 46 кг-ын жинд 1 мөнгө, хөвгүүдийн 54 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн бөх Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, охидын 62 кг-ын жинд Налайх дүүргийн Баярбаатарын Сарнай нар хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд манай улсаас тус бүр эрэгтэй, эмэгтэй есөн хүүхэд Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Н.Ариунболд, “Ховд нутгийн бөх” дэвжээний дасгалжуулагч Г. Гантогтох нарын удирдлага дор оролцож байна.

Өчигдөр болсон охидын 44 кг-ын жинд Архангай аймгийн бөх МУБИС-ийн Биеийн тамир, урлагийн сургуулийн багш, олон улсын шүүгч Х.Чойжилжав тус тэмцээний шүүгчээр оролцсон аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24702
0 эможи
keyboard_arrow_up