САЙН МЭДЭЭ: Шатарчид 11 медаль хүртлээ
2015 оны 8 сарын 12

Азийн 15 орны 282 шатарч оролцсон өсвөрийн шатарчдын тэмцээний эмэгтэй стандарт төрлийн 12 насанд С.Тамир, 10 насанд Б.Мөнгөнзул нар мөнгөн медаль хүртсэн бол 14 насанд Т.Номиндалай, 10 насанд Б.Алтантуяа, найман насанд Г.Халиунаа нар хүрэл медаль хүртсэн байна. Харин эрэгтэй стандарт төрөлд 10 насанд Г.Амартүвшин, 12 насанд Б.Батсүрэн хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй Д.Анударь мөнгө, 10 насанд Б.Алтантуяа, 14 насанд Т.Номиндалай нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









24260
0 эможи