Тусгай олимпоос манай тамирчид 11 медаль хүртжээ

2015 оны 8 сарын 04

АНУ-ын Лос Анжелес хотноо болсон дэлхийн тусгай олимпоос манай баг тамирчид 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл нийт 11 медаль хүртжээ.

 

Анхны медалийг бөөрөнцөг шидэлтийн төрөлд манай тамирчин Б.Тулга хүртсэн бөгөөд тэрээр хүрэл медалийн эзэн болсон юм. Үүний дараа ширээний теннисний ганцаарчилсан төрөлд оролцсон У.Нинжбадам мөнгөн медаль хүртэж медалийн буухайг үргэлжлүүлсэн.

Улмаар 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, Б.Номиндарь хүрэл медаль хүртэж, тусгай олимпийн анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд н.Мягмарсүрэн хүртсэн бахдам сайхан мэдээг бидэнд дуулгасан билээ.

170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдсөн тусгай олимпод манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчийн хамтаар Лос Анжелес хотыг зорьсон бөгөөд маргааш 11:25 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24084
0 эможи
keyboard_arrow_up