У.Нинжбадам мөнгөн медалийн эзэн боллоо

2015 оны 7 сарын 31

АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй дэлхийн тусгай олимпоос манай баг тамирчид удаах медалиа хүртлээ.

Ширээний теннисний ганцаарчилсан төрөлд оролцсон Улааны Нинжбадам мөнгөн медаль хүртсэн байна.

Анхны медалийг бөөрөнцөг шидэлтийн төрөлд манай тамирчин Б.Тулга хүртсэн бөгөөд тэрээр хүрэл медалийн эзэн болсон юм.

Мөн бөөрөнцгийн төрөлд Энх-Амгалангийн Алтжин дөрөвдүгээр байрт оржээ.

Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчийн хамтаар Лос Анжелес хотыг зорьсон юм.

Дашрамд сонирхуулахад, тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой.

Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24018
0 эможи
keyboard_arrow_up