Усан спортын ДАШТ-д манай 4 тамирчин оролцож байна

2015 оны 7 сарын 30

Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд ОХУ-ын Казаньд болж байна. 16 дахь удаагийн ДАШТ-д 190 орны 2400 орчим тамирчин 75 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчин ДАШТ-д оролцохоор хойд хөршийг зориод байна. Тодруулбал, усан спортын ОУХМ Б.Дөлгөөн, спортын мастер М.Дэлгэрхүү, спортын 1-р зэрэгтэй Б.Есүй (бүгд "Хангарьд" клуб), спортын дэд мастер Б.Энххүслэн (БГД-ийн УССТ-ийн тамирчин) нар өрсөлдөх юм. Тамирчид 50 м-ийн мэлхий сэлэлт, араар даллах, 100 м-ийн далайн гахай, өврөөр даллах, 4*100 холимог сэлэлт зэрэг төрлүүдэд өрсөлдөх бөгөөд наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тэмцээнээ эхлүүлнэ хэмээн Монголын усан спортын холбооноос мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23997
0 эможи
keyboard_arrow_up