ОХУ-ын волейболын эрэгтэй, эмэгтэй баг Универсиадын хос медаль зүүлээ

Дэлхийн оюутны "Универсиад-2015" наадмын волейболын тэмцээн өрсөлдөөн дүүрэн болж өнгөрлөө. Универсиад наадмын волейболын тэмцээн энэ сарын 02-12-ны өдрүүдэд болж дүнгээ гаргалаа. Тэмцээн БНСУ-ын Гванжу хотын Ёомжү спортын заал, Хонам их сургууль, Нажү Донгшин их сургууль, Палма спорт заал гэсэн 4 өөр газар явагдлаа. Ингээд "Универсиад-2015" наадмын волейболын тэмцээнд эрэгтэйчүүдээс хүчирхэг Оросууд буюу ОХУ-ын баг түрүүлж аваргалсан бол удаах байруудад Украйн, Аргентиний багууд шалгарлаа. Эмэгтэйчүүдээс мөн л ОХУ-ын дайчин, хурдтай бүсгүйчүүд түрүүлж Универсиадын аварга болсон бол удаах байруудад Украйны шаргал үстүүд шалгарч мөнгөн медаль хүртэж арлын орон Японы эмэгтэй баг 3-р байранд шалгарч хүрэл медаль зүүлээ.









