Марсель Янсен 29 насандаа зодог тайллаа

2015 оны 7 сарын 09

Герман хөлбөмбөгчин Марсель Янсен их спортоосоо зодог тайлж буйгаа өөрийн фейсбүүк хуудаснаа бичжээ.

Тэрээр 2008 оноос хойш Хамбург клубын төлөө хүчин зүтгэж байсан боловч клубын зүгээс тус тоглогчийн гэрээг сунгахгүй болсноор Марсель Янсен чөлөөт агент болоод байсан юм. Чөлөөт агент болоод тоглогчид санхүү хувьд ашигтай хэд хэдэн санал ирсэн боловч тэрээр шинэ карьер эхлүүлэхээр шийдсэн гэнэ.

Марсель Янсен өөрийн фейсбүүд хуудаснаа “Би мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа дуусгахаар шийдлээ. Мэдээж надад өөр клубын өмсгөл өмсөн, дахин хэдэн жил талбайд гарах боломж байсан. Гэхдээ мэргэжлийн хөлбөмбөгчний хувиар энэ олон жил амжилттай тоглосны эцэст амьдралаа шинээр эхлүүлж, хөлбөмбөгийн ертөнцийн гадна талд ажиллахаар шийдлээ” хэмээн бичжээ.

29 настай Герман залуугийн хувьд мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа Боруссиа Мюнхенгладбах клубээс эхэлж улмаар 2007-2008 онд Байерн Мюнхен, 2008-2015 оны хооронд Хамбург клубт тоглосон. Клубын түвшинд Бундеслиг болон Германы Цомын Тэмцээнд тус тус 1 удаа түрүүлж байсан бол 2005-2014 оны хооронд Германы шигшээ багийн төлөө тоглохдоо 2006, 2010 онуудад дэлхийн аваргын хүрэл, 2008 онд Европын аваргын мөнгөн медаль хүртэж байсан юм.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23697
0 эможи
keyboard_arrow_up