Буудлагын эрэгтэй баг Универсиад хүрэл медаль зүүлээ

2015 оны 7 сарын 06

Дэлхийн оюутны универсиад наадмын буудлагын тэмцээн энэ сарын 5-ны өдөр эхлээд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээнд өрсөлдсөн Монголын баг тамирчдаас эрэгтэй тамирчид хүрэл медаль зүүлээ.

Эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг 1620 оноогоор гуравдугаар байранд орж хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Энэ дасгалд БНСУ-ын баг 1655 оноогоор, ОХУ-ын баг 1636 оноогоор эхний байруудад шалгарчээ. Хүрэл медаль зүүсэн багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Даваахүү, Спортын мастер Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар багтжээ. Буудлагын тэмцээнд манай улсаас 15 тамирчин 3 дасгалжуулагчийн удирдлага доор өрсөлдөж байна. Универсиад наадмын тэмцээн энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23598
0 эможи
keyboard_arrow_up