Буудлагын тамирчид энэ сарын 4-ний өдөр БНСУ-ыг зорино

2015 оны 6 сарын 30

Дэлхийн оюутны универсиад наадам БНСУ-ын Гванжу хотод эхлэхэд 2 хоног үлдээд байна. Дэлхийн оюутны зуны универсиад 28-р наадмын буудлагын тэмцээн БНСУ-ын Гванжу хотод 7-р сарын 05-ны өдөр эхэлнэ. Энэ наадмын буудлагын тэмцээнд манай улсаас “Рио-2016” зуны олимпийн XXXI их наадмын эрхээ өвөртлөөд байгаа ОУХМ Г.Нандинзаяа тэргүүтэй тамирчид онч мэргэнээ сорино. Өнөөдрийн байдлаар баг тамирчид БХТН-ийн буудлагын танхимд бэлтгэлээ базааж байна. Универсиадад оролцох баг тамирчдыг МУГД Л.Ундралбат, ОУХМ Ж.Ганхуяг, БХТН-ийн дарга, буудлага спортын дасгалжуулагч Б.Алтанцэцэг нараар удирдуулсан баг тамирчид 07-р сарын 04-ний өдөр эх орноосоо мордоно. Баг тамирчдын бэлтгэл сайн хангагдсан байна. Манай улсаас дэлхийн оюутны зуны Универсиад 28-р наадамд ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Э.Даваахүү, ОУХМ О.Янжинлхам, Спортын мастер М.Түвшинжаргал, Э.Бадамгарав тэргүүтэй 10 орчим тамирчид өрсөлдөнө. Тамирчдын бэлтгэл сургуулилт сайн хангагдсан байна.

Өмнө нь буудлагын тамирчдаас ОУХМ Ц.Мөнхзул 2007 онд Тайландын Бангкокт болсон оюутны универсиадаас мөнгөн медаль, 2001 онд БНХАУ-ын Шинжиньд болсон универсиадаас буудлагын эрэгтэй баг буюу ОУХМ Н.Баяраа, Б.Бишрэл, Д.Ганзориг нар мөнгөн медаль, 2013 онд ОХУ-ын Казаньд ОУХМ Г.Нандинзаяа мөнгө, хүрэл медаль хүртэж байсан амжилттай.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23416
0 эможи
keyboard_arrow_up