Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө

2014 оны 4 сарын 30

Арабын нэгдсэн Эмерат улсад энэ сарын 16-26-ны өдрүүдэд Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Манай улсаас уг тэмцээнд эрэгтэй гурав, эмэгтэй хоёр хүн өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн төрөлд их мастер Б.Гүндаваа хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн бөгөөд 5.5 оноогоор 14-р байр эзэлжээ. Харин их мастер Ц.Батчулууны хувьд сүүлийн хоёр өргөөс ердаа 0.5 оноо авснаар 27-р байрруу ухарсан байна. Олон улсын мастер Г.Мөнхгал дөрвөн оноотой болсноор тивийн аваргыг дуусгалаа. Хэрин эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Мөнгөнтуулийн хувьд сүүлийн хоёр өргөөс нэг оноо авснаар 14-р байрт шалгарсан байна. ФИДЕ мастер Б.Ану 3.5 оноотой тэмцээнээ өндөрлүүлэв. Тус тэмцээний блицийн төрөлд их мастер Ц.Батчулуун найм, олон улсын мастер Г.Мөнхгал 14, их мастер Б.Гүндаваа 17 дугаар байрт шалгарсан байна. Харин эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул зургаа, ФИДЕ мастер Б.Ану 16 дугаар байр эзэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2316
0 эможи
keyboard_arrow_up