Волейболын нээлттэй тэмцээн үргэлжилж байна

2014 оны 4 сарын 30

Монголын волейболын холбоо болон “Витафит” групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах “Хаврын нээлттэй тэмцээн” Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээнд эрэгтэй зургаан баг, эмэгтэй зургаан баг оролцож байгаа. Эрэгтэй зургаан багт “Алтайн барс”, “Симба”, “Буянт ухаа”, “Хасу мегастарс”, “Эрчим” болон “Аврагч”, эмэгтэй багуудад “Энагурэ”, “Монти”, “Сүхбаатар аймаг Цайрт”, “Алтайн барс”, “Эрчим” оролцож хурд хүчээ сорьж байна. Эхний тойргийн тоглолт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт дуусах ажээ. Харин хоёрдугаар тойргийн тоглолт ирэх долоо хоногт эхлэх бөгөөд хоёр тойргийн нийлбэр дүнгээр шилдэг дөрвөн баг хагас шигшээд шалгарч медалын төлөө өрсөлдөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2315
0 эможи
keyboard_arrow_up