Хөлбөмбөгийн ДАШТ-ий дуу олны хүртээл боллоо

2014 оны 4 сарын 30

Ердөө 44 хоногийн дараа Бразил улсад хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Шилдэг 32 баг өрсөлдөх уг тэмцээнд ямар баг түрүүлэх бол гэж олон хүн дор бүртээ догдлон таавар дэвшүүлж суугаа. Тэгвэл үүнээс гадна тус тэмцээний сүлд дуу албан ёсоор клиптэйгээ олны хүртээл болж эхэллээ. Энэхүү дууг 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд болох “Waka Waka” дууг дуулсан дуучин Шакира дуулж хөл бөмбөгийн үнэнч фанатуудад хүргэж байгаа бөгөөд энэхүү дуу “Dare La La La” нэртэй юм байна. Түүний шинэ дууны клип нь хөлбөмбөгийн тэмцээний торгон агшнуудыг харуулснаараа онцлогтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2314
0 эможи
keyboard_arrow_up