О.Гүндэгмаа олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

2014 оны 4 сарын 30

Бээжингийн олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин О.Гүндэгмаа их спортдоо эргэн ирлээ. Таван олимпод эх орноо төлөөлөн оролцсон тэрээр Рио де Жанейрод болох зуны спортын 31-р наадамын галын шугамд зогсох өрсөлдөөнөө эхлүүлэх гэж байна. Лондоны олимпын дараа нярайлж их спортоос багагүй хугацаанд хөндийрсөн тэрээр өнгөрсөн долоо хоногт болсон Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд спорт, гар бууны 25 метрын дасгалд түрүүлсэн юм. Ингэснээр О.Гүндэгмаа гавъяат ирэх есдүгээр сарын 6-20-ны өдрүүдэд Испаны Гренадад болох буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2313
0 эможи
keyboard_arrow_up