Чөлөөт бөхийн өсвөрийн Ази тивийн АШТ-д оролцох тамирчид тодорлоо

2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр энэ оны зургаадугаар сарын 11-14-ний өдрүүдэд Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д болно.
Хөвгүүдийн ХҮ дахь удаагийн тэмцээн нь 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидын ХII дахь удаагийн тэмцээн нь 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жингүүдээр явагдана.
Өнгөрсөн жил Тайланд улсын Чонбури мужийн төв Муанг хотод болсон Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс манай өсвөрийн бөхчүүд 3 мөнгө, 5 хүрэл медаль авч байжээ.
Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад 1989, 2009 онуудад хоёр удаа зохиогдож байжээ.
Энэ тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг дор толилуулж байна:
Хөвгүүд
46 кг Энхбаярын Бямбадорж, Баянхонгор аймаг, өсвөрийн улсын аварга
50 кг Намдагдоржийн Эрхэмбаяр, Өвөрхангай аймаг,
өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт
54 кг Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, Орхон аймаг, “Ирээдүйн
одод” спортын дунд сургууль, өсвөрийн улсын аварга
58 кг Төмөр-Очирын Тулга, ”Арслан” клуб, өсвөрийн улсын аварга
63 кг Бишваагийн Идэржин, ”Орхон аймаг, “Хангарьд” клуб,
өсвөрийн улсын аварга
69 кг Батсуурийн Отгонбаяр, Өвөрхангай аймаг, өсвөрийн улсын аварга
76 кг Баярсайханы Билгүүн, БТСДуС,
өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт
85 кг Төмөрбаатарын Мөнгөншагай, Баянгол дүүрэг, өсвөрийн улсын аварга
Охид
38 кг Түвшинбаярын Цээням, Баянхонгор аймаг, өсвөрийн УАШТ-ний
хүрэл медальт
40 кг Энхтөрийн Сүрэн, Ховд аймаг, өсвөрийн УАШТ-ний
мөнгөн медальт
43 кг Өлзийсайханы Пүрэвсүрэн, Баянхонгор аймаг, өсвөрийн улсын аварга
46 кг Цэдэндамбын Лхамхүү, Баянхонгор аймаг, өсвөрийн УАШТ-ний
3 хүрэл медальт, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл медальт
49 кг Балжиннямын Зулаа, ”Дархан-Мегастарс” клуб,
өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт
52 кг Нандинцэцэгийн Анударь, Чингэлтэй дүүрэг,
өсвөрийн улсын аварга
56 кг Батчулууны Содбилэг, Булган аймаг, өсвөрийн улсын аварга
60 кг Баяраагийн Нямсүрэн, Булган аймаг,
өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт
65 кг Энх-Амарын Даваанасан, Чингэлтэй дүүрэг, өсвөрийн улсын хошой аварга,
азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт
70 кг Бямбадоржийн Цэцэгбаяр, ”Арслан” клуб, өсвөрийн улсын аварга,
азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
Дасгалжуулагчид
Эльгелийн Баттүшиг Өвөрхангай аймгийн БТСХ-ны албаны дарга
Ганбаатарын Пүрэвбаатар Биеийн тамир, спортын дунд сургуулийн багш
Совдын Мөнхдуулдах Баянхонгор аймгийн БТСХ-ны дасгалжуулагч
Түвшинтөрийн Энхтуяа Орхон аймаг, “Хангарьд” клубын дасгалжуулагч
Шүүгч
Олон улсын шүүгч Хадхүүгийн Ганболд
Манай өсвөрийн бөхчүүдийг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч Б.Батзаяа, Л.Пүрэвдорж, Баянхонгор аймгийн МЧБХ-ны салбар, зарим тамирчдын ар гэрийнхэн, ах дүү нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.









