Алдарт хөлбөмбөгчин Роберт Пирес Монголд ирж нөхөрсөг тоглолт хийхээр болжээ

2015 оны 6 сарын 07

Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Францын үндэсний шигшээ багийн ахлагч, "Арсеналь" клубийн тоглогч асан алдарт хөлбөмбөгчин Робер Пирес тэргүүтэй ахмадын шигшээ баг нь Монголд хүрэлцэн ирж, манай ахмадын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. МХХ-ноос энэ талаар албан ёсоор мэдээллээ. Тоглолт 2015 оны зургаа дугаар сарын 19-нд Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болох юм. Түүнчлэн Францын баг 30 хүний бүрэлдэхүүнтэй ирэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22668
0 эможи
keyboard_arrow_up