Талбайн теннисний "Роланд Гаррос" өндөрлөх мөч ойртсоор

Талбайн теннисын Их дуулгын цуврал 114 дэх удаагийн Роланд Гаррос өндөрлөх шатандаа орлоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 8-д шалгарсан Швейцарийн Рожер Федерер, нутаг нэгт Станислас Вавринкаг хожиж чадсангүй.
Роланд Гарросын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 8-д, дэлхийн чансааны 2, Их дуулгын 17-н түрүүт Швейцарийн Рожер Федерер, нутаг нэгт чансааны 9 өнгөрөгч оны Австралийн нээлттэй тэмцээний аварга Станислас Вавринкатай оноолт таарсан юм. Рожер Федерерийн хувьд өмнөх тойрогт Францийн Гаэль Монфисыг 4-н сетэд хожисон бол Вавринка, Францийн Жиль Симоныг 3-н сетэд буулган энэ шатанд шалгарсан юмаа. 2 теннисчин АТР-гийн цуврал тэмцээнд өмнө нь хоорондоо 18 таарахад 16-т нь Рожер Федерер илүүрхэж байсан бол Станислас Вавринка хамгийн 2014 онд Монте Карло Мастерсийн финалд Федерерийг хожиж байсан юмаа. Өмнө нь 2 ч удаа шороон гадаргуут кортонд Федерерийг хожиж байсан Вавринка, Роланд Гаррос-т мөн л батлан өрсөлдөгчөө 3-н сетэд 6-4, 6-3, 7-6 гаар буулган тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
Тэгвэл энэ шатанд дэлхийн чансааны 5, 2014 оны Ю-Эс Опений дэд аварга Японы Кей Нишикори, чансааны 15 Францийн Жо Вилфред Цонгатай өрсөлдсөн юм. 2 теннисчин АТР-гийн цуврал тэмцээнд өмнө нь хоорондоо 5 таарахад Нишикори 4-т нь хожисон бол Цонга 1-т нь илүүрхсэн бөгөөд Парис хотноо орших Филипп Шатиерийн нэрэмжит кортонд 2 теннисчин өрсөлдөөнтэй тоглолтыг толилуулан Жо Вилфред Цонга өрсөлдөгчөө 5-н сетэд 6-1, 6-4, 4-6, 3-6, 6-3 аар буулган Роланд Гарросын хагас шигшээд шалгарлаа. Цонга-гийн дараагийн шатны өрсөлдөгч нь Рожер Федерерийг хожисон Станислас Вавринка байх юм.









