Мария Шарапова Францын их дуулгыг орхилоо

Талбайн теннисний 4 их дуулгын нэг Францын нээлттэй тэмцээн энэ өдрүүдэд Парис хотноо үрггэлжилж байна.Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргаа хамгаалагч Оросын Мария Шарапова 4-р шатны тоглолтоо хийлээ. Түүний өрсөлдөгч нь Чехийн теннисчин Луция Шафарова байсан юм.
ОХУ-ын теннисчин Мария Шарапова 3 дахь шатанд 2011 оны Америкийн их дуулгын ялагч Австралийн Саманта Стосурыг буулган авсан. Харин 4 дэх шатанд тэрээр Чехийн теннисчин Луция Шафароватай тогложээ. Шарапова өмнө нь Роланд Гарросын шигшээд 3 удаа шалгарч 2012, 2014 онд цом өргөж байлаа.Мөн тэрээр тус тэмцээний хүрээнд сүүлийн 24 тоглотлонд ердөө ганц удаа хожигдсон юм. Харин Шафарова өмнө нь 10 удаа тус тэмцээнд оролцохдоо нэг ч удаа шөвгийн наймд шалгарч чадаагүй байжээ. Эхний сетийн 3 дахь гэймийг Шарапова өөрийн болгож чадаагүй ч 7 дахь гэймд өрсөлдөгч нь дабл фолт хийж Орос бүгүй брек хийсэн байна. Гэхдээ эхний сет тай брект хүрэхэд Чех бүсгүй 7-3-аар хожжээ. 2 дахь сетийн эхлэлийг Луция Шафарова тун сайн тавьж дараалан 3 гэйм авсан байна.Харин Шарапова туршлага заан сетийн харьцааг 3-3 болгон тэнцүүлсэн ч тэмцээний 13-д эрэмбэлэгдсэн Шафарова 6-4өөөр илүүрхэж 2 сетийн тоглолтонд аваргаа хамгаалагчыг буулган авчээ. Луция Шарапова ийнхүү тэмцээний 9 дэх өдрийн гол шуугианыг тарьлаа. Анх удаагаа Францын их дуулгын шөвгийн наймд шалгарсан тэрээр дараагийн шатанд Испаний теннисчин, чансааны 21 Габриэл Мугурузатай тоглохоор оноолт таарчээ. Шөвгийн 8-ын бусад тоглолтуудын учрааг танилцуулвал дэлхийн чансааны тэргүүн Серена Виллиамс -Италийн Сара Эрранитай, Чансааны 7 Ана Иванович Украйны Елина Свитолинатай тоглохоор оноолт таарчээ.









