Үндэсний сагсан бөмбөгийн ордонтой боллоо

2015 оны 5 сарын 15

Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, сагсан бөмбөгийн "Алдрын танхим”-ын гишүүн, спортын мастер Д.Содномзундуй агсны нэрэмжит Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордон өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын  гишүүн, ХАХНХ-ын сайд, МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ,  УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэхүү цогцолборыг NBA-гийн стандартын дагуу барьсан бөгөөд энэ нь тамирчид гэмтэж бэртэхээс сэргийлсэн, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байна.

2000 хүний багтаамжтай, бэлтгэлийн заал болон 250 хүний ортой буудал, фитнесс заалтай уг ордонд сагсан бөмбөгийн бүх насны шигшээ багууд бэлтгэл, сургуулилтаа хийх юм байна.

Улаанбаатар хотоос баруун хойш 18 км зайд Хандгайтын цанын баазад байрлаж буй Үндэсний сагсан бөмбөгийн ордонд зургаан сар үргэлжилсэн Үндэсний супер лигийн шийдвэрлэх тоглолтууд болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21926
0 эможи
keyboard_arrow_up