Т.Санчир гарааны тавд тоглолоо

2015 оны 5 сарын 14

Өчигдөр Филиппиний PBA лигийн шилдэг багуудын нэг “Барангая Жинебра” манай цагаар 20:00 цагт “Киа Карнивал” багийн талбайд зочлон тоглолоо. Энэ тоглолтод манай улсын шилдэг тоглогч Т.Санчир гарааны бүрэлдэхүүнд багтсан тухай РВА лигийн албан ёсны хуудаст бичсэн байна. Сонирхуулахад, Т.Санчирын эсрэг баг “Киа Карнивал” нь саяхан “Зууны тулаан”-д оролцсон алдарт боксчин Мэнни Пакьяогийн эзэмшдэг баг бөгөөд тэрбээр өчигдөр багийнхаа тоглолтыг үзэхээр ирсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21858
0 эможи
keyboard_arrow_up