Э.Цэвэгмид хүрэл медаль авлаа

2015 оны 5 сарын 11

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэй 53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 5 бөх дэвжээнд гарснаас 63 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Ц.Энхбаяр хүрэл медаль хүртэж азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх болов.
Өмнө нь тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан, туршлагатай бөхчүүд болох Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, Ш.Түмэнцэцэг, П.Орхон нарыг дээгүүр барилдана гэж найдлага тавьж байсан ч медальд ч хүрсэнгүй, гэхдээ юм нэгээр дуусахгүй байх.
Энэ өдөр хятадын эмэгтэй бөхчүүд давамгайлж 4 алтан медаль авч японы 1 бөх алтан медаль хүртлээ.
Өнөөдөр болох эмэгтэй 75 кг-ын жингийн барилдаанд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг зодоглоно.
53 кг 1. Хью Чин Зхонг /БНХАУ, азийн аварга/
2. Ёнг Ми Пак /БНАСАУ/
3. Жулдыз Эшимова /Казахстан/
3. Нанами Ирие /Япон/
7. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо,
залуучуудын дэлхийн аварга/
75 кг: Энэ жинд 11 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт японы бөх Нанами Ириетэй таарч 1:2 онооны харьцаагаар дийлджээ.
55 кг 1. Анри Кимура /Япон/
2. Ким Ок Хан /БНАСАУ/
3. Хью Ли /БНХАУ/
3. Лалита Лалита /Энэтхэг/
6. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/
Энэ жинд 6 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер П,Орхон нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хятадын бөх Хуи Литэй таарч 2:12 онооны харьцаагаар дийлджээ.
60 кг 1. Хиа Жуан Луо /БНХАУ/
2. Ёшима Каяма /Япон/
3. Секаш Малик /Энэтхэг/
4. Тунгалагийн Мөнхтуяа /”Хангарьд” клуб, ДАШТ-ний
хошой хүрэл медальт/
Энэ жинд 5 бөх өрсөлдсөнөөс Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт японы бөх Ёшима Каяматай таарч 2:4, хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Секаш Маликтай барилдаж 0:13 онооны харьцаагаар ялагдаж гуравдугаар тойрогт казахстаны бөх Аяулым Касымоваг 4:2 онооны харьцаагаар дийлжээ.
63 кг 1. Зхоу Ма Хулио /БНХАУ/
2. Канако Мурата /Япон/
3. Энхбаярын Цэвэгмид /”Алдар” спорт хороо/
3. Екатерина Ларионова /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт/
Энэ жинд 7 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид нэгдүгээр тойрогт хятадын бөх Зхоу Ма Хулиотой таарч 0:10 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө энэтхэгийн бөх Анеета Анеетатай өрсөлдөж 8:8 онооны харьцаагаар ялжээ.
69 кг 1. Фэнг Зхоу /БНХАУ/
2. Эльмира Сыздыкова /Казахстан/
3. Вен Линг /Тайвань/
3. Каяко Кудо /Япон/
5. Шархүүгийн Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/
Энэ жинд 6 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт хятадын бөх Фенг Зхоутой таарч 3:9 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө японы бөх Каяко Кудотой өрсөлдөж 4:7 онооны харьцаагаар хожигджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21712
0 эможи
keyboard_arrow_up