Монгол Жоки Клубийн уралдаан ирэх сарын 10-нд болно
2014 оны 4 сарын 28

Монгол Жоки Клубээс цэвэр цусны болон эрлийз адууны хаврын уралдааныг шүдлэн, хязаалан гэсэн 2 насны ангиллаар зохиохоор төлөвлөж, бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ. Уралдааны журмын дагуу 2014 оны 3 дугаар сарын 1-ээс хойш бүртгэлийн хураамж нэмэгдэж 800 доллар болсон. Тус клубын энэ жилийн уралдаанд одоогоор 17 уяач бүртгүүлээд байгаа бөгөөд уралдаан 5-р сарын 10-ны өдөр цагаан хөтөлд болохоор боллоо.
Энэхүү уралдааны дунд сунгаа 5-р сарын 2-нд цагаан хөтөлд болох ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









2150
0 эможи