Дуэйн Уэйд нууц хүүхэдтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ

2014 оны 4 сарын 28

Саяхан өөрийн найз бүсгүй жүжигчин Г.Юнионтой сүй тавьсан “Майами Хит”-ийн ахлагч Дуэйн Уэйд нэг сартай хүүхэдтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ талаарх мэдээллийг “The South Florida Sun Sentinel’s” сонины сурвалжлагч Ира Уэндирмэн олон нийтэд хүргэлээ. Хачирхалтай нь Юнион тэр хоёрын дундаас гарсан хүү биш бөгөөд эхийнх нь нэр одоогоор тодорхойгүй байна. Сонирхуулахад 31 настай хамгаалагчийн өмнөх эхнэр нь түүнд хоёр хүү гаргаж өгсөн билээ. Тэрбээр жүжигчин бүсгүйтэй ирэх оны есдүгээр сард хуримлахаар төлөвлөсөн аж.
Уэйд энэ улиралд “Дөлнүүд”-ийн төлөө 22 тоглолтод оролцож, 33.8 минутад 19.9 оноо авч, 54 хувьтай шидэлт гүйцэтгэж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2148
0 эможи
keyboard_arrow_up