Реал Мадрид 4 дараалан хожил байгуулав

Испаний хөлбөмбөгийн дээд лигийн 34-р тойргийн тоглолтууд ажлын өдрүүдээд явагдаж байна.Өнгөрсөн шөнө эзэн хааны Реал Мадрид баг талбайдаа Алмериа багийг хүлээн авчээ.
Өмнөх өдөр нь Барселона клуб Хетафег 6-0ээр бут ниргэсэн учраас эзэн хааны багт хожигдох эрх байсангүй. Багийн гол тоглогчид болох Лука Модрич, Карим Бензема, Гарет Бэйл нар гэмтэлтэй байгаа учраас дасгалжуулагч Анчелотти 2-р багаас Мартин Эдегор, Борха Майорал гэсэн залуу тоглогчдыг сэлгээний бүрэлдэхүүнд багтаажээ. Ялангуяа 16 настай Норвег авяастан Мартин Эдегор олны анхаарлыг татаж байсан.Гэхдээ түүнийг талбайд гаргаагүй юм. Эхний гоолыг талбайн эзэд оруулсан байна. Колумбын шигшээ багийн хагас хамгаалагч Хамес Родригес эхний үе дуусахаас минутын өмнө гайхалтай цохилтыг хийж Реал 1-0ээр тэргүүлж эхэлжээ. Тэгвэл 2-р хагас эхлээд 49 дэх минутанд эзэн хааны баг дахин нэг гоол оруулсан байна.Тони Кроосын баруун жигүүрээс өгсөн дамжуулалтаыг Алмериагийн хамгаалагч Мауро Дос Сантос холдуулах гэсэн ч өөрийн хаалгандаа авто гоол оруулжээ. Харин эцсийн цэгийг Альварао Арбелоа тавьсан байна.Хавьер Эрнандесийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг тэрээр гоол болгосон.Гэхдээ түүний цаана нь байсан Роналду гоолын дараа тийм ч сэтгэл хангалуун байгаагүй юм.Ийнхүү Реал Мадрид клуб Амлмериаг 3-0ийн харьцаатай хожин Барсагаас 2 оноо дутуу хэвээр үлдлээ.Тэд бүх тэмцээний хүрээнд сүүлийн 8 тоглолт хожигдоогүй бөгөөд 4 дэх дараалсан хожлоо авч байна.Реал ирэх Бямба гарагт 35-р тойргийн тоглолтоо хасагдах бүсэд яваа Селта Виго багтай хийх хуваарьтай байна.









