Ювентус аваргуудын лигийн хагас шигшээд...

2015 оны 4 сарын 24

Мөн өнгөрсөн шөнө Италийн аварга Ювэнтус клуб, Францын Монако багийн талбайд зочилсон. Энэ тоглолт 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. Харин нийлбэр дүн 1:0 харьцаатай Италийн баг хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон байна. Италийн шилдэг баг болох Ювэнтус клуб аваргуудын лигийн шөвгийн наймд энэ жил сенсаац тарьсан Францын Монако багтай оноолт таарсан. Энэ багийн эхний тоглолт өнгөрсөн долоо хоногт Италийн Турин хотноо явагдаж эзэд 1:0 харьцаатай хожсон. Ингэснээр тэд хариу тоглолтонд тэнцэхэд дараагийн шатанд үлдэхээр болсон. Харин Францын багийн хувьд заавал хожиж байж хагас шигшээд үлдэх учиртай байлаа. Харин хариу тоглолт Францын Монако хотноо явагдсан байна. Тоглолтын эхнээс л багууд ээлж дараалан довтолж байсан ч гоол хийж чадахгүй байсаар эхний хагас 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Харин сүүлийн хагаст эздийн тоглолт ялгүй илүү байлаа. Гэсэн ч Италийн багийнхан нягт хамгаалалтыг үзүүлж байсан. Энэ тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөсөн байна. Харин нийлбэр дүн 1:0 харьцаатай Ювэнтус клуб хагас шигшээд шалгарлаа. Аваргуудын лигийн хагас шигшээ шатны сугалаа маргааш явагдана. Тэгвэл Францын Монако баг лигтээ бүх анхаарал хандуулах хэрэгтэй болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21137
0 эможи
keyboard_arrow_up