Т.Санчир анхны тоглолтоос 25 оноо авав
2015 оны 4 сарын 20

Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппин улсын мэргэжлийн лиг болох “РВА”-д тоглохоор хилийн дээс алхсан билээ. Түүний тоглох лиг Ази тивд хамгийн анх байгуулагдсан мэргэжлийн холбоо бөгөөд энэ онд 40 жилийн ойгоо тэмдэглэх юм. Т.Санчир өнгөрсөн амралтын өдөр Филиппинд очсоны дараах анхны тоглолтоо хийв. Түүний харьяалагдаж буй баг тус улсын “Cebuana” багийнхантай нөхөрсөг тоглолт хийж 100:89-ээр хожсон байна. Энэ тоглолтонд Т.Санчир 25 оноо авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









20813
0 эможи