Пелегийн хүү Ривалдогийн багийг дасгалжуулна
2015 оны 4 сарын 16

"Хөлбөмбөгийн хаан" Пелегийн хүү Эдиньо Бразилийн 2-р дивизионы "Можи Мирина" багийн ерөнхий дасгалжуулагчаар сонгогдлоо. Уг багийн ерөнхийлөгчөөр Бразилийн шигшээ багийн тоглогч байсан Ривалдо ажилладаг юм.
Домогт Пелегийн хүү Эдиньо хар тамхины хэрэгт буруутгагдан 33 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч давж заалдах хугацаандаа эрх чөлөөтэй байгаа юм. Тэрээр уг хэргийн улмаас 2006 онд хагас жил торны цаана суугаад гарсан бөгөөд өдгөө өмгөөлөгч нар нь түүний гэм буруугүйг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Эдиньо 90-ээд оны эхэн үед мэргэжлийн хөлбөмбөгчин байсан бөгөөд "Сантос" багт хүчин зүтгэж байсан ч өндөр амжилт үзүүлж чадаагүй. Удалгүй дасгалжуулагчийн ажилд шилжиж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









20690
0 эможи