Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озеки цол олгох болзол тавьжээ

2015 оны 4 сарын 14

Мэргэжлийн сүмо бөхийн Хару башё өнгөрсөн долоо хоногийн ням гарагт өндөрлөсөн билээ. Тус башёд нэг унаатайгаар Хахуко М.Даваажаргал түрүүлсэн билээ. Тэгвэл түүний ганц унааг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёгийн 13 дахь өдөр өвдөг шороодуулсан.

Харин башёг дууссаны дараа сүмогийн холбооныхон хуралдаж 13 давааг авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тавдугаар сарын башёд 14 давж чадвал озэки цолыг шууд олгоно гэсэн болзол тавьжээ.

Хэдийгээр озэки цолыг сэкиваке цолтой бөх гурван башё дараалан нийтдээ 33 болон түүнээс дээш давсан тохиолдолд олгодог ч Тэрүнофүжид заавал гурван башё гэх болзол тавих хэрэггүй хэмээн үзсэн гэнэ. Учир нь Тэрүнофүжи ирэх башёд 14 давж чадвал түүний хоёр башёгийн даваа 27-д хүрч, улмаар Нагоя башёд ердөө зургаа давахад л озэки цол хүртэх болзлоо хангах юм.

123
123
 

                                                                                                     

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20519
0 эможи
keyboard_arrow_up