Дэлхийн цомд Ираны бөхчүүд дөрвөн жил дараалан түрүүллээ
Сүүлийн дөрвөн жил дараалан Ираны бөхчүүд Дэлхийн цомд босоо дархлагдаад байна.
Америкийн Лос-Анжелес хотноо болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд Ираны шигшээ баг финалын барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч АНУ-ын шигшээг 5:3-аар буулган авсанаар аваргаар тодорлоо.
Гуравдугаар байрын төлөө Азербайжан-ОХУ-ын бөхчүүд өрсөлдөж, 4:4-өөр тэнцсэн ч техникийн оноо 34:28-аар Азербайжаны шигшээ баг илүү гарч, хүрэл медалийн эзэд боллоо
Манай шигшээ багийнхны хувьд А хэсэгт АНУ, ОХУ, Кубатай багтаж, хэсэгтээ Кубыг 5:3-аар хожоод, ОХУ-д 3:5, АНУ-д 0:8-аар хожигдсоноор хэсгээсээ гурваар гарч, тавдугаар байрын төлөө Беларусийн багтай барилдаж, 3:5-аар хожигдсоноор зургаадугаар байрт орлоо.









