Мик Фаннинг “ Bells Beach”-д болсон тэмцээнд шилдэг нь байв

2015 оны 4 сарын 11

Сөрфингийн мэргэжлийн тамирчид оролцдог Рип Көрл Про тэмцээн Австралийн Виториа хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эзэн орны тамирчин Мик Фаннинг түрүүлж, аваргаа хамгаалжээ.

Аваргаа хамгаалагч Австралийн сөрфингч Мик Фаннинг Виториа хотын Бэллс бийч далайн эрэг дээр  болсон Рип Көрл Про тэмцээнд түрүүллээ.  Тэрээр тэмцээний финалд Бразилийн тамирчин тус тэмцээний 2013 оны ялагч Адриано де Соуза-тай шалгарсан. Ингээд 2 тамирчин шигшээ үзүүлбэрийн дараа адилхан 15.27 оноо авснаар ялагч тай брект тодрохоор болжээ. Тай брект Мик Фаннингийн хамгийн өндөр давалгаанд хийсэн гулгалт нь 8.17 оноо авсан юм.Улмаар Австрали сөрфингч Рип Көрл Прод хамгийн олон буюу 4 түрүүлсэн нутаг нэг Марк Ричардс, Америкийн шилдэг Кэлли Слэйтэр нарын амжилттай эн зэрэгцлээ.

Үүнээс гадна 3 удаагийн дэлхийн аварга Мик Фаннинг Хавайн сөрфингч Энди Айроны дэлхийн цувралд нийт 20 удаа түрүүлсэн дээд амжилттай зэрэгцэж ирлээ.

Мөн тэрээр энэ улирлын цуврал тэмцээнүүдийг нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа бол Де Соуза -3т, 2р байранд Бразилийн Филипэ Толедо нар бичигдэж явна.Гэхдээ Филипэ Толедо шөвгийн 8-н шатнаас тэмцээнийг орхижээ.  Ялалт байгуулсныхаа дараа Фаннинг бүх хүмүүст талархаж байгаа гэдгээ илэрхийллээ.

Мик Фаннинс    Австралийн сөрфингч

Жил бүр бид энэ цуврал тэмцээнд оролцож өөрсдийн бүх хүчээ дайчилдаг.Энэ удаа ч гэсэн бид сайхан шоу үзүүлсэн гэж найдаж байна. Энд ирж биднийг дэмжсэн хүн бүхэн, бас дэлхийн сөрфингийн лиг болон Рип Көрл про-гийн зохион байгуулагчдад бүгдэд нь баярлалаа.

Цуврал 11 тэмцээний 3 дахь тэмцээн ирэх долоо хоногийн Лхагва гарагт Австралийн баруун хэсгийн Маргарет гол дээр зохиогдох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20397
0 эможи
keyboard_arrow_up